Өнөөг хүртэл Швейцарын Jura уулан дахь Le Locle-д,  Tissot нь ур хийцийн гайхамшиг болон нарийвчлалыг загварлаг цаг болгон бүтээсээр байна. Дэлхийн 160 гаруй улс оронд өнөөдөр Tissot худалдаалагдаж байна.Tissot -гийн “Таны цаг хугацаатай  хамт” хэмээх уриа үг нь жирийн нэг сурталчилгааны урианаас илүү гүн утга агуулагатай. Эдгээр үгс нь Tissot брэндийн генийн мэдээлэл болох технологи болон эрин үе бүрийн мэдрэмжтэй төгс хосолсон үнэнч байдлыг илтгэдэг юм. Tissot нь 1883 оноос хойш өөрийн шинэ санаачлагын уламжлалыг хөгжүүлсээр ирсэн юм.

Touch Collection

Коллекцийн тухай

Touch Collection

Энэхүү коллекц нь ухаалаг утас гарахаас ч өмнө Tissot Touch Collection-н амжилтын эхлэл нь болж гарч байсан. Худалдаанд гарснаас хойш шинэ функц, хэв маяг, материал зэргээрээ улам сайжирч тасралтгүй хөгжиж одоогийн жинхэнэ Touch Collection-ий бэлэг тэмдэг болсон.

T-Sport

Спот бол хувь хүн, баг хамт олон, нийгмийн үнэт зүйл болон хүн төрөлхтөний агуу их амжилтыг тэмдэглэх боломжийг олгодог ба Tissot брэнд спортын ертөнцтэй үргэлж хамж ажилласаар ирсэн.

Special collections

Tissot-н спортын ертөнц дэх олон тооны хамтын ажиллагаа нь цаашид ажиллах урам зориг өгдөг. Tissot спортын түншлэлээ хүндэтгэж спорт, спортын амбассадор болон арга хэмжээнд зориулж тусгай цагийг урладаг. Тухайн цагнуууд ч цаг цуглуулдаг хүмүүсийн цуглуулгыг чимэж өгдөг билээ.

T-Classic

Tissot нь сонгодог цагнуудын гоо үзэсгэлэн, сэтгэл татам байдал ялангуяа цохилттой автомат цагнуудыг тодотгодог. Гар урлалчуудын сэтгэл шингээсэн бүтээл болж чадсан. Tissot энэхүү цуглуулгад багтсан загварууд шиг мөнхийн тодотголтой хэв маяг бүхий цагнуудаараа дамжуулан цаг бүр нарийвчлал өндөр, чанартай байхыг эрмэлздэг. Щвейцарь цагны зах зээлд энэхүү цуглуулгын цагнууд нарийвчлал ба цаг хугацаараа алдартай.

T-Lady

Энэхүү коллекц загварын өндөр мэдрэмжтэй эмэгтэйчүүдэд зориулав. Орчин үеийн хандлагыг өнгө, материал, хэв маягаараа дамжуулан илэрхийлдэг хэзээд хаана ч зүүхэд тохиромжтой загвар юм.