Seiko дэлхийн хамгийн сайн цагийг бүтээх зорилгоо 130 гаруй жилийн өмнө Токиогийн жижигхэн дэлгүүрт эхлүүлж байсан бол 1892 онд анхны цаг үйлдвэрээ нээж тэр цагаас хойш чанар, хэрэглэгчийн сэтгэл ханамжийн төлөөх гэсэн чин хүслээ өв уламжлал болгон дээдэлсээр ирсэн билээ.

Seiko-ийн түүх бол тэр чигээрээ шинэчлэлийн түүх юм. Бүр 1881 онд анх цаг үйлдвэрлэж эхлэхдээ л  Kintaro Hattori-ын баримталдаг гол үзэл баримтлал нь “Үргэлж бусдаас нэг алхамын урд орших” байлаа. Олон 10 жилийн турш цаг үйлдвэрлэлийг байлдан дагуулсан шинэчлэлүүд, компаний үүсгэн байгуулалт, дэвшил, дэлхий дахинд техник технологийн хүрээнд тэргүүлэгч байсаар ирсэндээ бид бүхэн үргэлж бахархдаг билээ.

1969 оны 12 сарын 25нд Seiko нь Дэлхийн анхны кварц буюу батерейгаар ажилладаг цагийг танилцуулснаар  Дэлхий нийтээрээ бугуйн цаг зүүх боломжийг бий болгосон байна. Ингэснээр Seiko нь кварц цагны ОУ-ын стандартыг тогтоож одоо ч ихэнх кварц цаг нь тэр үед бүтээсэн системийг ашигладаг байна. Өнөөдөр Seiko цаг бүрт энэхүү хүсэл эрмэлзэл шингэсэн хэвээр байна. Seiko нь цаг хугацааны нарийвчлал, шинэлэг байдлаар олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн брэнд болж чаджээ. 

Astron

Коллекцийн тухай

Astron

Дэлхийн анхны GPS нарны цаг. GPS сүлжээнд холбогдсоноор Astron цагны товчинд дарахад л таны цагийн бүсэд таардаг бөгөөд шаардлагатай бүх энергийг зөвхөн гэрлээс авдаг тул батерей солих шаардлагагүй юм. Өндөр хурдны цагийн бүсийг тохируулах, цаг шилжүүлэх функцтэй бол шинэ Astron 5X нь түүхэн дэх хамгийн дэвшилтэт загвар юм.

Prospex

Seiko Prospex нь далай, тэнгэрт эсвэл газар дээр байгаа спорт сонирхогчид, адал явдал хайгчдад зориулагдсан цагны коллекц юм. 1965 онд Японы анхны шумбагч цагийг гаргаснаас хойш Seiko -ийн шинэлэг технологи нь дэлхийн стандартыг өөрчилсөн юм. Бид мэргэжлийн болон сонирхогч шумбагчдад илүү найдвартай, аюулгүй байдлыг бий болгохыг байнга хичээдэг.

Presage

Seiko Presage нь Японы гоо зүйн мэдрэмж, уламжлалт гар урлал болон механик цагны ур чадварыг хослуулан гоо үзэсгэлэн, чанар, урт хугацааны эдэлгээг санал болгодог анхны цуглуулга юм.

Seiko 5 sports

50 гаруй жилийн турш Seiko 5 Sports нь өндөр найдвартай байдал, бат бөх чанар, гүйцэтгэл, үнэ цэнийг дэлхийн өнцөг булан бүрт байгаа механик бугуйн цаг сонирхогчид хайрлаж ирсэн билээ. Өнөөдөр шинэ загвар, шинэ шинэ цуглуулга бий болгосноор сонирхогчдын маш их хайртай энэ цаг дахин төрж байна. Шинэ үнэт зүйлтэй боловч цоо шинэ төрхтэй Seiko 5 Sports шинэ цуглуулгад тавтай морилно уу.

Premier

Premier цуглуулга нь эрэгтэй, эмэгтэй хүмүүст зориулсан гоёмсог, гоёлын цагийг санал болгодог. Сонгодог болон орчин үеийн дизайныг Seiko -ийн шинэлэг технологитой хослуулан тус коллекцын цагийг бүтээдэг.