Swatch группын  Swatch брэндийн цаг бол дэлхий дээр хамгийн их буюу  хагас тэрбум ширхэг борлогдсон цорын ганц цаг юм. Энэ бол дэлхийн сая сая залуусыг байлдан дагуулж, өөрийн хурц тод өнгөлөг байдлаараа амьдралыг гэрэлтэй, хөгжилтэй болгож чадсан гэсэн үг. 

Swatch үргэлж өсч дэвжсээр, гадаад үзэмж хэлбэрээ өөрчилсөөр, нэгийг сайжруулж, нөгөөг шинээр бүтээсээр эрх чөлөөт залуусын амьдралын хэв маяг болжээ.

Swatch бол зоригтой эрч хүчтэй бөгөөд ямагт өрсөлдөхөд бэлэн байдаг брэнд . 100 сая дахь Swatch-г тэмдэглэх ёслолын үйл ажиллагаан дээр Swatch-г тэмдэглэх ёслолын үйл ажиллагаан дээр Swatch Group -ийн ерөнхийлөгч Николас Жи Хайск хэлэхдээ: “Swatch бол өдөөн хатгалаг, шинэ санаачилга, мөн мөнхийн зугаа гэж хэлжээ. Swatch бол тод орчин үеийн өнгө хийц, содон тоноглолоороо өөртөө бүх дэлхийн анхаарлыг татаж чадсан. Swatch цаг нь дотроо үндсэн дөрвөн төрөлтэй  бөгөөд хамгийн хямд хэрнээ чанартай Щвейцарь цаг юм.

Original

Коллекцийн тухай

Original

Original коллекцийн цагнууд нь пластик их биетэй, олон янзын хэмжээ, хэлбэр, загварын сонголттойгоороо давуу талтай юм.

Skin

Skin бүлэг нь дотроо Original Skin болон Skin Chronograph гэсэн дэд бүлэгт хуваагддаг. Original Skin анх 1997 онд Swatch цагны хамгийн нимгэн загвараар худалдаанд гарч байжээ. Swatch Skin загварийн зузаан ердаа 3.9мм ба  Геннисийн номонд Дэлхийн хамгийн нимгэн пластик цагаар бүртгэгдсэн байдаг. Харин Skin Chronograph бүлгийн цагнууд нь нэмэлт фүнкц бүхий дэлгэцтэйгээрээ ялгаатай.

Irony

Irony бүлэгт Swatch брэндийн гаргадаг бүх ган болон метал их биетэй цагнууд багтдаг. Үүнд кварц болон автомат хөдөлгүүртэй цаг багтана. Автомат цагнууд 21J/23J ETA 2842 хөдөлгүүрээр тоноглогдсон байдаг. Irony Chronograph цагийг хамгийн анх 1996 онд Swatch брэнд танилцуулж байжээ.

Big Bold

Swatch брэнд цоо шинэ коллекц бүхий BIG BOLD загварыг танилцуулж байна. Бүх BIG BOLD коллекцийн цагнууд 47мм диаметртэй ба бусдаас ялгарах дуртай, онцгой хүмүүст зориулан бүтээв. BIG BOLD таны загварын чиг хандлагыг илэрхийлэнэ.