Онцгой хатуу чанар нь ган, алт, платиниум зэргээс илүү бат бөх бөгөөд цагийг гэмтээж болзошгүй сорилыг үл ажран, цаг хугацааны уртыг таньтай хамт туулах болно. 1962 онд үүсгэн байгуулагдсаныхаа дараа Rado  Original хэмээх дэлхийн хамгийн анхны зурагддагүй цагаа зах зээлд танилцуулсан юм. Энэхүү Швейцарь цагны нууц нь хатуу металь юм. Өнөөдөр ч гэсэн өндөр технологиор бий болсон хатуу металь нь Rado цагнуудын нэгэн чухал хэсэг байсаар байна.

 

Rado Florence

Hyperchrome 1616

Коллекцийн тухай

Captain Cook

Адал явдал эрэлхийлэгчдэд зориулсан Ахмад Коок загвар нь 21-р зуунд 1962 оны үндсэн тансаг загварыг буцаан авчрав. Энэхүү загварын налуу хүрээ, найдвартай автомат хөдөлгүүр, өндөр технологийн керамик болон зураасанд тэсвэртэй хөх болор нүүр зэрэг нь түүнийг адал явдал эрэхлхийлэгчдэд тохиромжтой цаг болгожээ.

Rado True

Орчин үеийн шинэ True коллекц. True загвар нь анх 2006 онд зах зээлд нэвтэрсэн ба хүн бүрийн анхаарлыг татсан гөлгөр болон бүрсгэр керамикаар хийгдсэн цаг юм. Өнөөдөр моноблок их бие болон түүний оосор True загварыг өдөр тутамд зүүхэд төгс цаг болгож өгсөн.

True Square

Ирээдүйг тодорхойлогч. Rado анх дөрвөлжин хэлбэрийн цаг үйлдэрлэж дэлхийд дуугаа цуурайтуулж байлаа. Харин өнөөдөр бид өндөр технологийн керамикаар гаргаж авсан дөрвөлжин моноблок их биеийг танилцуулж байна. Энэ нь цагаань хар болон металл плазмын өндөр технологийн керамикаар хийсэн гайхалтай бүтээл болсон.

Rado Hyperchrome

Технологийн тэсрэлт. Энэхүү коллекцийн цагнууд нь технологийн нарийвчлал, цагны ерөнхий хэлбэрийг бий болгодог моноблок ии биеийг технологийн дээд түвшинд хүргэж чадсан. Тэс өөр оруулга нь энэхүү коллекцийн цагны онцгой байдлыг тодруулж бататгаж өгдөг.

Rado DiaMaster

Rado-ийн түүхийн шинэ дүр төрх. Минималист байдлыг эрхэмлэсэн энэхүү загвар нь хялбар харагдахь энгийн дэлгэц бүхий Rado-н шинэ дүр төрх болжээ.

Rado Coupele Classic

Онцгой дасан зохицох чанар. The Coupole Classic нь Coupole коллекц-с урган гарсан шинэ коллекц ба өөрийн гэсэн содон чанартай. Сонгодог загварын нүүрийг орчин үетэй уялдуулсан онцгой коллекц юм.

Rado Centrix

Дэгжин байдлыг шингээсэн загвар. Түүний хэлбэр, хэв маяг нь Rado-н Centrix загварыг хүсэмжит загвар болгож чадсан. Нарийссан, хөнгөн, уян оосор нь таны бугуйнд төгс зохицож дээд зэргийн тансаг, боловсронгуй байдал нь танд тав тухыг мэдрүүлнэ.

Rado Florence

Архитектурын алдарт дугариг оройг санагдуулам гайхалтай дугуй хэлбэр бүхий их биетэй, ойр орчмын өндөр цамхагыг илэрхийлэх шулуун зураастай. Энэ бол хөдөлгөөний геометр, таны амьдралын хэв маяг болон хэмнэлийн цуурай.

Rado Ceramica

Бэлэг тэмдэг болсон өндөр технологийн керамик. Түүний хийц, загварыг дуурайсан ч эн тэнцэж чаддаггүй Rado-н Ceramica загвар цаг хугацааны элэгдэлд тэсвэртэй, үргэлж цоо шинэ байхуйц ба өдөр бүр шинэ сорилтуудтай нүүр тулахад бэлэн байдаг.

Rado Integral

Өндөр технологийн керамикийг цаг урлалд нэвтрүүлсэн загвар. 1986 онд Rado брэнд хамгийн анх Rado Integral керамик загварыг танилцууулж байжээ. Энэ нь цаг урлалд хувьсал болж чадсан.

Rado Hyperchrome 1616

21-р Зууны сонгодог загвар. Өнгөрсөн ба одоогийн загварыг хослуулсан хэзээ ч үл хуучрах сонгодог загварыг таашаадаг хэн бүхэнд зориулсан бүтээл юм.