Longines брэнд түүхэн замналдаа бий болгосон мэдлэг, туршлагынхаа ачар спортын ертөнцтэй эгнэгт гагнагдсан холбоо тогтоожээ. Энэ газар бол “ Le Longine” гэх газар юм. Үйлдвэрлэгч машинаа хийхийн тулд цаг бүтээх үйл ажиллагааг илүү төгс төгөлдөр болгох хэрэгтэй байсан учир Эрнэст Франциллон залуу хамаатан инженер  Жакуи Давидыг ажилд авчээ. 1870 онд Франциллионы сонгосон үйлдвэрлэлийн замнал их амжилтанд хүрч, үйлдвэр нь 20 зууны эхний үе хүртэл өсөн дэвжсээр 1911 онд Longines компани 1100 ажилтантай , дэлхий даяар цагаа түгээж чаддаг аварга компани болсон байна. Longines -ны нэр хүндийг хүндэтгэж олон түмэн  “Далавчит, элсэн цагны брэнд “ гэж нэрийднэ.

Avigation

Коллекцийн тухай

Watchmaking tradition

Watchmaking tradition цуглуулга нь Longines-ийн түүхэн дэх хамгийн алдартай уламжлалт цагнууд багтдаг. Longines анх үүссэн цагаас загварын ертөнцийн чамин гоё байдалд авталгүйгээр төгс бөгөөд энгийн цагийг бүтээж ирсэн бөгөөд түүний төлөөлөл болсон цагнууд энэхүү цуглуулгад багтсан байдаг. 

Elegance

Longines цаг үүссэн цагаас эхлэн гоёмсог, тансаг байдлыг эрхэмлэж ирсэн бөгөөд үүнийг тэдний бүтээгдэхүүний чанар болон “Elegance is an attitude” гэсэн алдартай урианаас нь харж болно. Longines Elegance цуглуулгын цагнууд нь классик загвар тансаг цагны бодит илрэл юм. Гурван янзын хэмжээний сонголттой, автомат хөтлөгчтэй механик хөдөлгүүртэй ба өөр өөрийн онцлогтой олон төрлийн зүүний сонголттой коллекц юм. 

Avigation

Longines-н цагны түүхэн загварыг орчин үейин дэвшилтэд технологитой нэгтгэн бүтээсэн өөрийн гэсэн өвөрмөц өнгө төрхтэй цагнууд энэхүү цуглуулгад багтана. Жишээ нь Heritage 1945 загвар нь тус онд бүтээгдсэн Longines цагны харагдах байдал загвар нь яг хэвээрээ боловч 38mm-ээс 40mm болж, хөлөлгүүр нь гар хөдөлгүүрт механик байснаас автомат болж тус тус өөрчлөгдөн шинээр худалдаанд гарсан загвар юм. Эдгээр нь газар ус агаараар аялж, цаг хугацаагаар улиран ирсэн Longines-н гайхалтай загваруудыг хүндэтгэн санаа аван дахин бүтээхдээ орчин үеийн технологийг ашиглан бий болгосон цагнууд юм

Performance

Газар ус агаарын алинд ч тэсвэртэй бат бөх байхаар бүтээгдсэн Longines-н спорт цагны түүх 1878 оноос эхэлсэн. Энэхүү цуглуулга нь тамирчдын хэрэгцээ шаардлагад нийцсэн сайн үзүүлэлт болон эхэмсэг гоѐмсог байдлын цогц гэж хэлж болно. Дэлхийн спортын ертөнцөд өөрийн хувь нэмрээ оруулж яваа Longines компаний бүтээсэн энэхүү цуглуулга нь түүхэнд нэрээ үлдээсэн тамирчдын үзүүлэлтэнд тулгуурлан бүтээгдсэн.