2019 онд OMEGA цаг Марианы хонхор /Mariana Trench/-ын хамгийн гүн хүртэл шумбаж дэлхийн хамгийн гүний цаг болж рекордыг эвдсэн ба дэвшилтэт хөдөлгүүр, чанартай материал, гайхалтай дизайн бүхий загвараараа  шинэ коллекцоо өргөжүүлсээр байна.

1860 онд Eduard Heuer хэмээх эрхэм анх Heuer цагны компанийг үүсгэн байгуулжээ. AG Heuer бол маш гайхалтай түүх , спорт тэр дундаа авто уралдааны спорттой маш нягт уялдан ажилладаг, өндөр технологийн механик хронограф функц бүхий гайхалтай цагуудаараа дэлхийд тэргүүлэгч тансаг зэрэглэлийн цагны брэнд юм.

Longines брэнд түүхэн замналдаа бий болгосон мэдлэг, туршлагынхаа ачар спортын ертөнцтэй эгнэгт гагнагдсан холбоо тогтоожээ. 1911 онд Longines компани 1100 ажилтантай , дэлхий даяар цагаа түгээж чаддаг аварга компани болсон байна. Longines -ны нэр хүндийг хүндэтгэж олон түмэн  “Далавчит, элсэн цагны брэнд “ гэж нэрийднэ.

Онцгой хатуу чанар нь ган, алт, платиниум зэргээс илүү бат бөх бөгөөд цагийг гэмтээж болзошгүй сорилыг үл ажран, цаг хугацааны уртыг таньтай хамт туулах болно. 1962 онд үүсгэн байгуулагдсаныхаа дараа Rado  Original хэмээх дэлхийн хамгийн анхны зурагддагүй цагаа зах зээлд танилцуулсан юм

Өнөөг хүртэл Швейцарын Jura уулан дахь Le Locle-д,  Tissot нь ур хийцийн гайхамшиг болон нарийвчлалыг загварлаг цаг болгон бүтээсээр байна. Дэлхийн 160 гаруй улс оронд өнөөдөр Tissot худалдаалагдаж байна.

Seiko дэлхийн хамгийн сайн цагийг бүтээх зорилгоо 130 гаруй жилийн өмнө Токиогийн жижигхэн дэлгүүрт эхлүүлж байсан бол 1892 онд анхны цаг үйлдвэрээ нээж тэр цагаас хойш чанар, хэрэглэгчийн сэтгэл ханамжийн төлөөх гэсэн чин хүслээ өв уламжлал болгон дээдэлсээр ирсэн билээ.

Swatch группын  Swatch брэндийн цаг бол дэлхий дээр хамгийн их буюу  хагас тэрбум ширхэг борлогдсон цорын ганц цаг юм. Энэ бол дэлхийн сая сая залуусыг байлдан дагуулж, өөрийн хурц тод өнгөлөг байдлаараа амьдралыг гэрэлтэй, хөгжилтэй болгож чадсан гэсэн үг. 

Flik Flak анх 1987 онд Щвейцарь улсын Биел хотноо үүссэн ба одоог хүртэл хүүхдэд цаг сурахад нь зориулсан цор ганц Щвейцарь цагны брэнд юм. Уг брэнд нь уламжлалт загвараа алдалгүй үргэлж шинэ загварыг ирэлхийлдэг билээ. Flik Flak нь бий болсон цагаасаа хойш хөгжилтэй, сонирхолтой байдлаар хүүхдийг цаг сурахад нь туслах гол чанараа алдаагүй юм.