1860 онд Eduard Heuer хэмээх эрхэм анх Heuer цагны компанийг үүсгэн байгуулжээ. TAG Heuer бол маш гайхалтай түүх , спорт тэр дундаа авто уралдааны спорттой маш нягт уялдан ажилладаг, өндөр технологийн механик хронограф функц бүхий гайхалтай цагуудаараа дэлхийд тэргүүлэгч тансаг зэрэглэлийн цагны брэнд юм.

Carrera

Коллекцийн тухай

CARRERA

Jack Heuer хурдны машины уралдаанчдад зориулан харахад хялбар, уралдааны үеийн доргио чичиргээнд тэсвэртэй, бусдыг гайхшруулам бат бөх бугуйн цаг үйлдвэрлэхийг хүсч байсан. Тэгвэл автомашины уралдааныг спорттой нэгтгэж, Tag Heuer брэндийн таних тэмдэг, шигтгээ болгож чадсан загвар бол алдарт Carerra загвар юм. Jack Heuer энэхүү нэрийг 1950- 1954 онд Мексикт зохион байгуулагдаж байсан хамгийн аюултай уралдаан гэдгээрээ алдартай Carrera Panamericana-с санаа авч коллекцоо нэрлэжээ. Авто спортын хорхойтон тэрбээр 1970 онд Ferrari багийн бүх нисгэгчдэд цул алтан Solid Gold Carrera 1158 загваруудыг бэлэг болгон өгсөн бөгөөд цаг бүрийн арын таган дээр тамирчин тус бүрийн цусны бүлгийг бичсэн байжээ. Учир нь авто спорт бол тамирчны амь нас, эрүүл мэндэд маш аюултай бөгөөд яаралтай тусламжийн үед аврах багийнханд ямар ч эргэлзээгүйгээр тамирчны цусны бүлгийг тодорхойлж, цаг алдалгүй тусламж үзүүлэх боломжтой байхаар энэхүү санааг бодож олжээ. TAG Heuer брэндийн Carrera Heuer 01 хөдөлгүүрийг 2015 онд танилцуулсан ба уг загвар нь TAG Heuer үйлдвэрлэлийн маш чухал хроно загвар юм. 2015 онд шинэлэг дизайнтайгаар танилцуулсан тус загвар нь энэ коллекцынхоо тулгын чулуу нь болж олон өнгө, материалын нийлэмж бүхий шинэ дизайнтай хөдөлгүүр нь нэвт харагддаг кейс бүхий загварыг гаргажээ.

Тус коллекцын онцлог, давуу талууд

  • Өөрсдийн цаг үйлдвэрлэлийн ноу-хаугаар хөдөлгүүрээ үйлдвэрлэж үнэ цэнийг бий болгосон
  • Зарим загваруудын арын таг нь нь хөх болороор хийгдсэн тул хөдөлгүүрийн гайхамшгийг нэвт харах боломжтой байдаг
  • Том дэлгэц нүүр нь гялбалтаас хамгаалсан хөх болор нүүртэй тул ямар ч нөхцөлд цагаа харахад хялбар байх болно
  • Зарим загварууд нь ган болон резинэн баадуутай байдаг нь илүү спортлог харагдуулж авто спорттой хамтран ажилладагийн илэрхийлэл болдог
  • Зарим спортлог загварууд нь тачиметр (tachymeter) функцтэй.

AQUARACER

Усны ертөнцөөс санаа авч бүтээгдсэн спорт бугуйн цаг. Амьсгалаа түгжээд усны гүн рүү үсэр… 1895 онд TAG Heuer брэнд анхны усны хамгаалалттай цагны кейсийг патентжуулж, бүртгүүлж байсан юм. Aquaracer цагны давхар хамгаалалт бүхий цагны түгжээ, цагны эргэдэг хүрээ нь шумбаж байх үеийн эрсдлийг бууруулж, маш нарийвчлалтайгаар цаг хугацааг тань зааж өгөх болно. 200-500 метр гүний усны хамгаалалт, 93%-ийн чийгшлийн хамгаалалт, 14 хоногийн тасралтгүй чийгэнд тэсвэртэй TAG Heuer Aquaracer цаг. Tag Heuer брэндийн бүтээсэн технологи, хүний ямар ч хөдөлгөөнд тэсч үлдэх хамгаалалтын төгс зохицлууд нь таны цагийг усны даралтанд хэзээ ч хагарахгүй байхаар бүтээгдсэн. Та ямар ч гүн усанд шумбасан таны цаг тэсэх л болно.

Тус коллекцын онцлог, давуу талууд

  • 300 метрийн усны хамгаалалттай коллекц тул ямар ч чийгтэй нөхцөлд зүүх боломжтой
  • Нэг чиглэлд эргэдэг цагны хүрээ нь 60 минутын хугацааг тэмдэглэх боломжтой
  • Цагны нүүрэн дээрх тоо болон зүүнүүд нь харанхуйд гэрэлтэх фосфортой тул та гүн харанхуйд ч цаг хэд болж буйг харах боломжтой
  • Цагны дэлгэцэн дээрх өдөр заах каледарь хэсэгт томруулдаг лензтэй тул илүү тод харуулна
  • GMT буюу 2 дахь бүсийн цаг заагчтай тул та өөр улс оронд түр хугацаагаар аялах үедээ өөрийн амьдардаг хотын цагаа мэдэж байхад тусалдаг
  • Зарим загвартаа керамик материалыг оруулж өгснөөр тухайн хэсэгт зурагдахгүй ба маш эвтэйхэн мэдрэмж төрүүлдэг
  • Шумбагчдад зориулсан сунгадаг нэмэлт түгжээтэй тул усны хувцас болон цамцны ханцуйны гадна цагаа зүүж, тайлахад хялбар болгож өгсөн
  • Эргэгдэж чангалдаг титэм нь цагны их бие рүү ус нэвтрэхээс найдвартай хамгаалдаг

FORMULA 1

TAG Heuer FORMULA 1 загвар нь энгийн спорт цаг юм. Formula 1 коллекц нь өндөр хурдыг хэмжихэд зориулагдан бүтээгдсэн цаг юм. Тус коллекцын цаг нь өндөр технологид суурилсан байдаг ба дэлхийн хурдны аваргуудын зүүдэг цаг юм. Авто спортын мэргэжлийн хүмүүс зүүдэг цаг хэдий ч өдөр тутамдаа зүүхэд мөн маш тохиромжтой бүтээгдснээрээ онцлог юм. Тус коллекцийг Formula 1 багийн гайхалтай өндөр хурднаас санаа авч үйлдвэрлэсэн байдаг ба дэлхийн даяар авто спортын аваргуудын зүүдэг цаг юм. Formula 1 коллекцийн бугуйн цагийг мэргэжлийн хүмүүс зүүдэг хэдий ч өдөр тутамдаа зүүхэд мөн маш тохиромжтой бүтээгдснээрээ онцлог юм. Тус коллекцын онцлог, давуу талууд – Авто уралдааны дизайныг шингээсэн спорт загвартай – Хөдөлгүүр нь Кварц болон Автомат сонголттой байдаг тул амьдралын бүхий л хэв маягт зохицдог.

Маш боломжийн үнэтэй

  • Эрэгтэй цагнууд нь 200 м гүний усны хамгаалалттай байдаг тул бат бөх байдаг
  • Тачиметр (Tachymeter) функцтэй – Эмэгтэй загварууд нь хоорондоо харилцан сольж болохуйц оосортой
  • Олон төрлийн өнгө материалын сонголттой төрөл бүрийн оосортой цагнууд байдаг
  • Ган болон керамик материалтай тул бугуйнд тааламжтай, бат бөх чанартай
  • 316L сорьцтой ган материалаар хийгддэг тул хүний биед харшил өгдөггүй

LINK

Бусдаас ялгар. Энэхүү хээнцэр цаг бол мөнхийн манлайлал, дэгжин байдлын илэрхийлэл болсон цаг юм. Дизайнер Eddy Schopfer TAG Heuer брэндийн хамгийн эвтэйхэн оосрыг бүтээсэн нь Link загварын оосор ба энэхүү оосор нь илүү дэгжин байдлыг илэрхийлэх болсон. 1987 онд тус цагийг хамгийн анх бүтээхдээ S/EL буюу Спорт ба дэгжин гэсэн үгний товчлолоор нэрлэж байсан. Энэхүү анхны загвар нь оосорноосоо эхэлж бүтдэгээрээ онцлогтой юм. Домогт Formula 1 багийн нисгэгч Ayrton Senna 1991 онд алтны орцтой, бор арьсан оосортой, хронограф функцтэй онцгой загварыг сонгосон байдаг. Түүний S/ EL загварыг сонгосон шалтгаан нь түүний овгийн үсэг орсон S хэлбэр бүхий цагны бугуйвч байжээ. Тэрээр 1994 онд таалал төгссөн хэдий ч 1991 оноос одоог хүртэл TAG Heuer брэндийн нүүр царай хэвээр байгаа билээ. Харин 1999 онд тус загварын S/EL нэрийг LINK болгон өөрчилсөн нь цагны бугуйвчинд орсон хос S үсэг хэлбэртэй цагны бугуйвчны “үе”-р нэрлэсэн юм. Учир нь цагны ган оосрыг бүрдүүлж буй жижиг үеийг Англи хэлнээ Link гэж нэрлэдэг. Тус коллекцын онцлог, давуу талууд

  • Гарт эвтэйхан S хэлбэртэй оосор нь таны гарт маш тааламжтай мэдрэмж төрүүлнэ
  • Өнгөлсөн гөлгөр болон бүрсгэр ган гинжин оосор нь цагийг илүү үнэ цэнэтэй харагдуулдаг
  • Нарийн хийцтэй цагны эх бие нь бугуйг тань илүү хээнцэр харагдуулна
  • Хар болон хөх өнгөтэй цагны дэлгэцүүдийг цацраг болгож өгснөөр цагийг илүү гүн, тод харагдуулдаг