Constellation

Коллекцийн тухай

Constellation

1952 онд анх гарч цаг шүүмжлэгчдээс ихээхэн магтаал сонссоны дараа Constellation нь OMEGA-гийн түүхэнд тухайн эрин үеийг төлөөлж байлаа. цагны тансаг нүүрэнд нь ялгарахуйц од суулгаснаас авхуулаад 8 одны доорх ажиглалтын дугариг орой бүхий цамхагийг цагны арын хэсэгт дүрсэлсэн зэрэг нь гялалзан харагдах өвөрмөц байдлыг Constellation-ны цуглуулга бий болгож чадсан. Өнөөдөр дэлхийд алдартай Constellation цагны сайжруулсан загвар бүр нь техникийн дэвшлийг зарлахын зэрэгцээ уламжлалын давуу чанарыг хадгалж чадсан цаг хугацаанаас ангид сонгодог бүтээл юм.

Classic

OMEGA анхны Seamaster-ыг 1948 онд анх танилцуулсан. энэхүү төрөл нь оргилуун загвар болон хэрэглээний тохиромжтой байдлын хослол болсноор дэлхий дахинд алдар цуу нь түгсэн юм. Seamaster нь OMEGА-гийн адал явдал эрэлхийлсэн хүсэл тэмүүллийг шингээж, бидний баялаг түүхийг илэрхийлдэг. Уг цагны гайхалтай хронометрик үзүүлэлт, сайжруулсан нарийн тохируулгыг газрын гадарга болон усан доор ч хэрэглэж болдог.

Speedmaster

Speedmaster chronograph цагийг анх 1957 онд бүтээсэн. эхлэлээсээ авхуулаад уг цаг нь нарийн тохируулга, гаргацтай дэлгэц, хэрэглэхэд хялбар, найдвартай байдал болоод 1969 онд анх саран дээр зүүсэн цаг гэж түүхэнд тэмдэглэгдсэн. Speedmaster огторгуйн хязгааргүй орон зайд аялж манай гаригаас алсад байгаа нууцлаг ертөнцөд хүний мэргэн ухааныг түгээлцсэн. Өнөөдөр Speedmaster нь NASA-гийн нэмэлт хэрэгсэл болох цорын ганц цаг хэвээр байсаар байгаа бөгөөд саран дээр буусан 6 удаагийн тохиолдолд сансрын нисгэгчид уг цагийг зүүсэн байна.

De Ville

1967 оноос хойш De Ville хэмээх нэр нь дан ганц чамин загвар, тансаг байдалтай бус OMEGA-ийн сүүлийн үеийн цаг үйлдвэрлэлийн технологитой холбогдсоор ирсэн. 1999 оноос De Ville нь хараа булаасан загварын онцгой элементийн хослолыг, дотоод нарийн механикаар тоноглож эхэлсэн анхны цаг болсон ба сүр жавхлантай цаг хэмжигчийн энгийн бус нэгэн жишээ болсон юм.